Монгол улсын Шадар сайдтай аймгийн Засаг даргын 2017 онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөө, Говьсүмбэр аймагт 2017 онд зохион байгуулах гамшгаас хамгаалах ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөө, Онцгой байдлын газрын 2017 оны үйл ажиллгааны төлөвлөгөөний дагуу 2017 оны 10 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Сумын онцгой комисс, орон тооны бус штаб, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг болзошгүй гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтныг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, сургуулийн бодлого, удирдамжийг хэрэгжүүлэх зорилготой Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль дадлага”-ыг Сүмбэр суманд зохион байгууллаа.
Сүмбэр сумын ерөнхий зориулалтай мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүнтэй танхимын сургалт зохион байгуулан бэлтгэл ажлыг хангасан талаарх холбогдох бичиг баримт, дадлага сургууль явуулах газар оронтой танилцан мэргэжил арга зүйн заавар өгч, аймаг орон нутагт үүсч болзошгүй цагийн байдал өгч, авч хэрэгжүүлэн арга хэмжээний илтгэлийг сонсож, нөхцөл байдлыг шийдвэрийн газрын зурагт оруулах, бэлтгэл бэлэн байдлыг үзэх, эрэн хайх аврах ажиллагаа явуулж, нэрвэгдэсдийн аюулгүй газарт гаргах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал түймэр унтраах, , Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг “Шар бүрдний булаг”-ийн хамгаалалтыг сэргээх, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааны хорио цээрийн дэлгэм тогтоох, ариутгал халдваргүйжүүлэлт хийх дадлага сургуулийг зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд сумын онцгой комисс, орон тооны бус штаб, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн томилгоот 72 бүрэлдэхүүүн, 10 автомашин, 30 иргэн хамрагдлаа.
Сэтгэгдэлгүй