Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар 2016 онд “Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх” зорилт тавин ажилласан бөгөөд аймгийн Улаан загалмайн хороотой хамтран 9 удаагийн 80 цагийн сургалтыг 350 томилгоот бүрэлдэхүүнтэй сургалт зохион байгуулан болзошгүй гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага чадварыг дээшлүүллээ.
Батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд 6-10 цагийн онолын мэдлэгийг танхимын сургалтаар өгч, 2 цагийн байдал дээр штабын дадлага хийж, гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдал, цагийн байдлын үнэлж, шийдвэр гаргах, газрын зурагт оруурах, гал түймэр унтраах, эрэн хайх аврах ажиллагаа явуулж нэрвэгдэгчийг аврах, анхны тусламж үзүүүлэх дадлага сургуулийг хийж, жагсаалын бэлтгэл, хүн нэг бүрийн хэрэгсэл, төлөвлөгөөнд тусгагдсан машин техник, багаж зэвсэглэмжтэй танилцан мэргэжлийн заавар, зөвлөмж өгч ажиллаа
Тус газар нь 2015 онд “Гамшгаас хамгаалах албадын үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулах” зорилтыг дэвшүүлэн ажиласан юм.
Сэтгэгдэлгүй