Аймгийн Засаг даргатай Онцгой байдлын газрын даргын байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгасны дагуу 2016 онд Гамшгаас хамгаалах томилгоот мэргэжлийн ангиудын үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулах зорилт дэвшүүлж ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд аймгийн Уул уурхайн жишиг сургууль Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежийг түшиглэн байгуулсан Гамшгаас хамгаалах Мэргэжлийн ангийн 77 томилгоот бүрэлдэхүүнтэй 2016 оны 4 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд 6 цагийн онолын мэдлэгийг танхимын сургалтаар өгч, 2 цагийн байдал дээр штабын дадлага хийж, жагсаалын бэлтгэл, хүн нэг бүрийн хэрэгсэл, төлөвлөгөөнд тусгагдсан машин техник, багаж зэвсэглэмжтэй танилцан мэргэжлийн заавар, зөвлөмж өгч ажиллаа.
Мөн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуульд 535 оюутан 73 багш, ажилтан нийт 608 хүн хамрагдсан.
Сургалтын үеэр коллежийн захиргаанаас “Байгууллагын галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг хийж мэргэжлийн заавар зөвлөмж өгч хамтран ажиллана уу” гэсэн санал гаргасныг хүлээн авлаа.
Сэтгэгдэлгүй