Warning: "continue" targeting switch is equivalent to "break". Did you mean to use "continue 2"? in /home1/gsnemn/public_html/wp-content/plugins/siteorigin-panels/inc/styles-admin.php on line 392

Deprecated: Function create_function() is deprecated in /home1/gsnemn/public_html/wp-content/themes/My-Theme-2018-11-04/functions.php on line 73
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР » “Говийн чоно-2017” дадлага сургуульд оролцож байна.

“Говийн чоно-2017” дадлага сургуульд оролцож байна.

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургууль Өмнөговь аймагт болж байна. “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах даллага, сургууль туршлага солилцох үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуусан Онцгой комиссын зарим гишүүд оролцож байна.
Аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн стандарт үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчин, АНУ болон бусад оролцогч талууд хоорондын цэрэг-иргэний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гамшгийн хор уршгийг арилгах багаж хэрэгсэл, удирдлага, зохицуулалтын зохион байгуулалтын бүтцийг турших зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн “Говийн чоно-2017 олон улсын дадлага сургууль нь “Мэдлэгээ түгээе, туршлагаа хуваалцъя” уриан доор энэ сарын 01-05-ныг хүртэл хугацаанд зохион байгуулагдаж байгаа ба нийт 210 төлөөлөгчид оролцож байна.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 1,548
Гамшгаас хамгаалах тухай хуулиар яриа танилга хийлээ
Сургагч багшаар бэлтгэгдлээ.

Notice: compact(): Undefined variable: limits in /home1/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853

Notice: compact(): Undefined variable: groupby in /home1/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853

Сэтгэгдэлгүй