Deprecated: Function create_function() is deprecated in /home/gsnemn/public_html/wp-content/themes/My-Theme-2018-11-04/functions.php on line 73
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР » 2018 оны тайлангийн хурлаа хийж, шилдэгүүдээ тодрууллаа.

2018 оны тайлангийн хурлаа хийж, шилдэгүүдээ тодрууллаа.

Тайлангийн хуралд Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Анхбаяр нар оролцлоо.
Онцгой байдлын газраас 2018 онд “Урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн, иргэдэд хүрч ажиллах, Гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага чадварыг дээшлүүлэх” гэсэн зорилтыг дэвшүүлэн, зорилтын хүрээнд нийт 5 чиглэлээр 127 ажил үйлчилгээг төлөвлөн ажиллаж, жилийн эцсийн байдлаар 88,9 хувийн биелэлттэйгээр ажлаа дүгнүүлсэн.
Аймгийн хэмжээнд гарсан 89 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн, нийт 96 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 180 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.
Тайлангийн хурлын үеэр оны шилдгүүдээ шалгаруулж, олон жил үр бүтээлтэй, ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласан 19 алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газар, Онцгой байдлын газар болон аймгийн шагналаар шагналаа.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Хошууч” цолоор: Ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад В.Гэрэлчимэг,
ОБЕГ-ын “Жуух бичиг”-ээр: Бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Б.Батчимэг,
ОБЕГ-ын “Баярын бичиг”-ээр: Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, ахлах ахлагч Э.Мөнхчулуун,
ОБЕГ-ын “Сайшаалын үнэмлэх”-ээр: Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч З.Оч-Эрдэнэ,
Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэгээр: тус ангийн Гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч З.Мөнх-Эрдэнэ,
“Жаргалант” давтан сургалт сэргээн заслын төвд 7 хоног амрах эрхийн бичгээр: Гал түймэр унтраах аврах 37 ангийн салааны захирагч ахмад Ш.Билэгдэмбэрэл, гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ч.Лхагвадорж, аврагч гал-сөнөөгч ахлах ахлагч Д.Ариунжаргал нар шагнагдлаа.
Мөн Онцгой байдлын газрын “Шилдэг офицер”-оор Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад А.Мөнх-Эрдэнэ,
“Шилдэг салаа хамт олон”-оор Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн дэслэгч З.Эрдэнэзолбоо захирагчтай 2 дугаар салаа,
“Шилдэг ахлагч”-аар тус ангийн Аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч М.Бат-Очир,
“Шилдэг жолооч”-оор тус ангийн Гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч З.Мөнх-Эрдэнэ,
“Шилдэг тамирчин”-аар тус ангийн Аврагч, гал сөнөөгч Д.Ариунжаргал,
“Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар тус газрын Улсын нөөцийн салбарын харуул О.Түмэннаст нар шалгарлаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 1,977
Мөсөн хотхонд бүтээлээ хүргүүллээ.
4 иргэний амь насыг авран хамгаалав.

Notice: compact(): Undefined variable: limits in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853

Notice: compact(): Undefined variable: groupby in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853

Сэтгэгдэлгүй