Аймгийн Засаг даргын нэрэмжит “Боржигин түмний дуулал-2018” урлагийн наадамд Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Петротрак ХХК-ний уран бүтээлчид оролцлоо.
Энэ удаагийн наадамд 70 гаруй байгууллагын 500 гаруй ажилтан, албан хаагчид 15 багт хуваагдан өрсөлдөх юм.
Тус наадмын шүүгчдээр МУ-ын Ардын жүжигчин Д.Ухнаа, СУИС-ын хүндэт доктор, Монгол Улсын гавьяат жүжигчин Ичинхорлоо, “Боржигин” чуулгын дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Р.Батболд нар ажиллаж байна.
Сэтгэгдэлгүй