ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЯВУУЛЛАА

               Хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/236 дугаар тушаал, тус хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд “Пийшин, зуух” нэгдсэн арга хэмжээний шалгалтын удирдамжийн дагуу тус хэлтсээс цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад настныг хамруулан 2014 оны 11 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд гэр хорооллын давхардсан тоогоор 351 айл өрхөд явуулж, 99 зөрчлийг илрүүлж, 42 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 57 зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгч 874 иргэнд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг сурталчилан, гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үед иргэд, аж ахуйн нэгжийн оролцооны талаар зөвлөгөө өгч, мэдээллээр ханган ажиллаа. Онцгой байдлын хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Сүмбэр сумын 3 дугаар багт байрлах орон сууцны айл өрхөд “Шингэрүүлсэн хийн газын зуухны ашиглалт, цахилгааны аюулгүй байдал” нэгдсэн арга хэмжээний шалгалтын удирдамжийн дагуу шалгалтыг 2014 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна

                            2014-11-23 12.24.25                        2014-11-23 12.24.03-1

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 415
ХИМИЙН БОДИС ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
437500 ТӨГРӨГИЙГ ОРОН НУТГИЙН ОРЛОГОД ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

Сэтгэгдэлгүй