Deprecated: Function create_function() is deprecated in /home/gsnemn/public_html/wp-content/themes/My-Theme-2018-11-04/functions.php on line 73
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР » Мэдээлэл – 2

Мэдээлэл – 2

Монгол Улсын шадар сайдтай аймгийн Засаг дарга хамтран ажиллах гэрээний дагуу Говьсүмбэр аймагт удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах сургууль, дадлага явуулахтай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/293 дугаар  “ Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлэх тухай” захирамж гарган  өглөөний  07.00 цагт бэлэн байдлын “Яаралтай цуглар” дохиогоор Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах мэргэжлийн албад, мэргэлийн ангийн бүрэлдэхүүнийг ажиллуулж, Онцгой байдлын туг  залан Аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, ОК-ын орлогч дарга удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах сургуулийн удирдагч ОБЕГ-ын дэд дарга онцгой байдлын хурандаа Д.Дарь Сүхбаатарт илтгэл өгснөөр сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн.

Сургуулийн явцад цасан болон шороон шуурга, гал түймэр, цацраг химийн хорт бодис алдагдах, нүүлгэн шилжүүлэлт зохион байгуулах зэрэг нийт 4 цагийн байдал дээр ажиллаа.

DSC05427 DSC05472

Сургуулийн төгсгөлд сургууль удирдагчаас сургуулийн явцад гарсан ололт амжилт, алдаа дутагдлыг  дүгнэн, цаашид авах арга хэмжээний талаар үүрэг даалгавар, заавар зөвлөмж өгч, сургуулийг сайн үнэлгээтэй дүгнэн сургуулийн үйл ажиллагаанд идэвх зүтгэл гарган санаачлагатай сайн оролцсон аймгийн Онцгой комиссын гишүүд,  гамшгаас хамгаалах албадын удирдлагыг  шагнаж урамшуулсан.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 1,912
Галын аюулаас урьдчилан сэргийлье.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Notice: compact(): Undefined variable: limits in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853

Notice: compact(): Undefined variable: groupby in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853

Сэтгэгдэлгүй