МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 05 сарын 17 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ОЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хэвлэх
2 дугаар зүйл.Ойн тухай хууль тогтоомж
2.1.Ойн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Байгаль орчныг хамгаалах тухай хууль[2], Галын аюулгүй байдлын тухай хууль[3], энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Хэвлэх
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг;
3.1.2.“ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг;
3.1.3.“ойн нөөц” гэж ойг талбай, ургаа модны эзлэхүүнээр нь илэрхийлснийг;
3.1.4.“ашиглах нөөц” гэж ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгөөр тодорхой хугацаанд авч ашиглаж болох модны дээд хэмжээг;
3.1.5.“эзэмшлийн ой” гэж ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд хариуцан хамгаалж, эзэмшиж, ашиглаж байгаа ойн сангийн тодорхой хэсгийг;
3.1.6.“ойн менежментийн төлөвлөгөө” гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх, эсхүл эзэмшлийн ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн ойн аж ахуйн арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг цогц байдлаар, тодорхой үе шаттайгаар тусгаж, төлөвлөсөн баримт бичгийг;
/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.1.7.“ойн экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг;
3.1.8.“ойн нөхөрлөл” гэж Иргэний хуулийн[4] 481.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.8-д заасны дагуу зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн сайн дурын байгууллагыг;
3.1.9.“ойг хамгаалах” гэж ой, хээрийн түймэр болон хөнөөлт шавж, өвчин зэрэг ойн төлөв байдлыг доройтуулах хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, ойн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүйгээр ойн нөөцийн даацад тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавьж гарсан зөрчлийг таслан зогсоох үйл ажиллагааг;
3.1.10.“ойг ашиглах” гэж ойн сангаас зохих журам, заавар, стандартын дагуу ойн баялгийн даацад тохируулан мод, ойн дагалт баялгийг бэлтгэх үйл ажиллагааг;
3.1.11.“ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг;
3.1.12.“ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг;
3.1.13.”ойн тооллого, ой зохион байгуулалт” гэж ойн сангийн талбай, нөөц, тархац, бүрэлдэхүүн, чанар, төлөв байдал, өөрчлөлтийг тогтоох, хүлэмжийн хийн шингээлтийг тооцох, биомассын судалгаа хийх, ойн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг цогц байдлаар тодорхойлсон үйл ажиллагааг;
/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.14.“ой үржүүлэг” гэж урьд өмнө нь ой байгаагүй газарт таримал ой ургуулахыг;
3.1.15.“ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг;
3.1.16.“ойн санд үзүүлэх хортой нөлөөлөл” гэж аж ахуйн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, ойг бохирдуулж, улмаар ойн төлөв байдлыг доройтуулсан бүхий л сөрөг үйлдлийг;
3.1.17.“түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг;
3.1.18.“ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” гэж төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ой, хээрийн түймэр үүсэж тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа мэдээлэл, сургалт, сурталчилгааны болон ойн аж ахуйн арга хэмжээг;
3.1.19.“ой, хээрийн түймрийг илрүүлэх” гэж түймэр гарсан тухайн газрын байр зүй, тархалтын хэмжээг тодорхойлох болон түймрийн голомтыг олж тогтоохыг;
3.1.20.“хил дамнасан ой, хээрийн түймэр” гэж тухайн улсын хил болон хилийн дагуух бүс нутагт гарсан ой, хээрийн түймэр өргөжин дэлгэрч хоёр улсын хилийн зааг, хил дамнаж гарсныг;
3.1.21.“ой, хээрийн түймрээс учирсан хохирол” гэж түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, байгаль-экологи, эд материалд учирсан хохирол, ой, хээрийн түймэр унтраахад гарсан зардлыг;
3.1.22.“ой, хээрийн түймрээс учирсан экологийн хохирол” гэж түймрийн нөлөөгөөр байгаль-экологийн тогтолцооны хэвийн байдал, ой, түүний хөрс, ус хамгаалах экологийн үүрэг ач холбогдол алдагдах, амьтан, ургамал устах болон тэдгээрийн төрөл зүйлийн амьдрах орчин доройтох, байгалийн нөөц, баялаг хомсдохыг;
3.1.23.“ой, хээрийн түймрээс учирсан эд материалын хохирол” гэж түймрийн нөлөөгөөр барилга байгууламж, мал, амьтан, ургамал, өвс тэжээл, малын хашаа саравч, машин тоног төхөөрөмж, гэр, орон сууц, эд материал зэрэг үндсэн ба эргэлтийн хөрөнгө гэмтэх, устах зэргээр улс орон, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд учирсан шууд хохирлыг;
3.1.24.“ой, хээрийн түймрийн хор уршиг” гэж Гамшгаас хамгаалах тухай хууль[5]-ийн 4.1.10-т заасныг;
Хэвлэх
4 дүгээр зүйл.Таримал ойг өмчлөх, ойн санг эзэмшүүлэх
4.1.Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу ойн нөөц нь төрийн өмч мөн бөгөөд гагцхүү ард түмний мэдэлд байна.
4.2.Хууль тогтоомжид заасан журмын дагуу иргэн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ой модыг өмчилж болно.
4.3.Энэ хуулийн 4.2-т заасны дагуу таримал ой, түүний дагалт баялгийг өмчлүүлэх асуудлыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлт, нутгийн захиргааны байгууллага болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/-ын тодорхойлолтыг үндэслэн энэ хуулийн 30.5-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
4.4.Ойн нөөц болон ойн санг дор дурдсанаар эзэмшүүлнэ:
4.4.1.төрийн захиргааны төв байгууллага ойн нөөцийг аймаг, нийслэл, сум, дүүргийн эзэмшилд;
4.4.2.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад.
4.5.Энэ хуулийн 4.4.2-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжид нэг жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 60 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно.
4.6.Энэ хуулийн 4.4.2-т заасан гэрээний дагуу эзэмшүүлж байгаа ойн сангийн тодорхой хэсэг нь эзэмшлийн ойд хамаарна.
4.7.Энэ хуулийн 4.4.2-т заасны дагуу ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч нь ойн менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ ойг хамгаалах, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу мод, дагалт баялгийг ашиглах, ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах, нөхөн сэргээх арга хэмжээг авна.
4.8.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол эзэмшлийн ой нь хамгаалалт, ашиглалтын аль ч бүсэд хамаарч болно.
4.9.Засгийн газар хамгаалалтын бүсэд хамаарах эзэмшлийн ойн сангийн нэршлийн жагсаалтыг зориулалт, экологи, эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг харгалзан тогтооно.
4.10.Ойн сангийн тодорхой хэсгийг ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх журмыг Засгийн газар батална.
4.11.Энэ хуулийн 4.4.2-т заасны дагуу ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн ойд хохирол учруулахгүйгээр иргэн аялал зугаалгаар явах, мал туувар дайран өнгөрөх, зөгий үржүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр ойн дагалт баялгийг ашиглах, ан хийж болно.
4.12.Энэ хуулийн 4.6-д заасан эзэмшлийн ойд эзэмшигчээс бусад этгээд төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах тохиолдолд тухайн ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, арчлахад гарсан зардлын тодорхой хувийг ойн санг гэрээгээр эзэмшигчид төлнө.
4.13.Энэ хуулийн 4.12-т заасан зардлыг төлөх журам, аргачлалыг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
Хэвлэх
5 дугаар зүйл.Ойн сангийн ангилал, ойн сангийн газар
5.1.Хамгаалалт, ашиглалтын хэлбэр, экологи эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан ойн санг дор дурдсанаар ангилна:
5.1.1.хамгаалалтын бүсийн ой;
5.1.2.ашиглалтын бүсийн ой.
5.2.Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна.
Хэвлэх
6 дугаар зүйл.Ойн мэдээллийн сангийн тогтолцоо, журам
6.1.Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ойн төлөв байдал, ойн сангийн эзлэх талбайн хэмжээ, нөөц, бүрэлдэхүүн, үнэлгээ, тэдгээрийн өөрчлөлт, ойг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээний талаарх цогц мэдээллийг агуулсан улсын хэмжээний ойн мэдээллийн сантай байна.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийн сангийн бүртгэл, тайлангийн маягт, тэдгээрийг хөтлөх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.З.Энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн долдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна.
6.4.Бүх шатны Засаг дарга ой, хээрийн түймрийн цагийн байдлын тухай мэдээг дээд шатны Засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тогтмол хугацаанд шуурхай мэдээлнэ.
6.5.Ой, хээрийн түймрийн талаарх мэдээ, тайланг аймаг, нийслэлийн Засаг дарга хагас, бүтэн жилээр гаргаж, төрийн захиргааны төв байгууллага болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өгнө.
Хэвлэх
7 дугаар зүйл.Ойн тооллого, ой зохион байгуулалт, түүний
санхүүжилт
/Энэ зүйлийн гарчигт 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлыг төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан ойн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ойн тооллогыг таван жил тутам улсын хэмжээнд явуулж, ойн сангийн төлөв байдлыг шинэчлэн тогтооно. Ой зохион байгуулалтын ажлыг арван жил тутамд хийж, ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг шинэчлэн батална.
/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.3.Байгалийн гамшиг, ой, хээрийн түймэр, ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн зэрэг онцгой тохиолдолд ой зохион байгуулалтыг энэ хуулийн 7.2-т заасан хугацааг харгалзахгүйгээр хийж болно.
7.4.Ойн тооллого, ой зохион байгуулалтыг дараах байдлаар санхүүжүүлнэ:
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.4.1.ойн сангийн нөөцийг тогтоох, бүс нутгийн хөгжлийн төлөв байдлыг тодорхойлохтой холбогдсон хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойд ой зохион байгуулалтын ажлыг хийх, улсын ойн менежментийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах зардлыг улсын төсвөөс;
7.4.2.хамгаалалтын бүс тогтоох болон ашиглалтын бүсийн ойд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр ой зохион байгуулалт хийх, ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс;
7.4.3.гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа ойд хийх ой зохион байгуулалтын ажил, ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг тэдгээрийн хөрөнгөөр, харин анх удаа ойн нөхөрлөлийн эзэмшилд олгогдож байгаа ойн сангийн тодорхой хэсэгт хийх ой зохион байгуулалтыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр.
7.5.Ойн тооллого, ой зохион байгуулалт хийх журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Хэвлэх
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ойн бҮс, тЭДГЭЭРИЙН хамгаалалтын дэглэм
8 дугаар зүйл.Хамгаалалтын бүсийн ой, түүний дэглэм
8.1.Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, З0 хэмээс илүү налуу газрын ой хамаарна.
8.2.Хориотой зурвасын ойд нуур, рашаан, булаг, шандын ундаргын эргэн тойрон болон голын эргээс хоёр тийш 1000 метрийн доторх ой, улсын чанартай авто болон төмөр замын дагуу хоёр талын 100 метрийн доторх ой хамаарна.
8.3.Усны хагалбар дахь байгаль орчны тэнцлийг хангах, хөрсний эвдрэлээс сэргийлэх зорилгоор цармын бүслүүрийн ойн заагийг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
8.4.Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар[6] зохицуулна.
8.5.Байгаль орчны тэнцэл, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг хангах зорилгоор нийслэл, хот, тосгоны ногоон бүсэд хамаарах ойн заагийг дор дурдсанаар тогтооно:
8.5.1.нийслэлийн ногоон бүсэд хамаарах ойн заагийг Засгийн газар;
8.5.2.нийслэлээс бусад хотын З0 хүртэл километрийн доторх ногоон бүсэд хамаарах ойн заагийг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага;
8.5.3.төв, суурин газрын ногоон бүсэд хамаарах ойн заагийг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.
8.6.Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Хэвлэх
9 дүгээр зүйл.Ашиглалтын бүсийн ой, түүний дэглэм
9.1.Энэ хуулийн 8 дугаар зүйлд зааснаас бусад ой ашиглалтын бүсийн ойд хамаарна.
9.2.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй.
9.3.Ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ойн санг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тусгасан ойн менежментийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулна.
Хэвлэх
10 дугаар зүйл.Улсын тусгай хэрэгцээний газрын ойд
явуулах ойн аж ахуйн арга хэмжээ
10.1.Улсын тусгай хэрэгцээний газрын ойд явуулах ойн аж ахуйн арга хэмжээг тусгай журмаар зохицуулна.
10.2.Энэ хуулийн 10.1-д заасан журмыг холбогдох газрын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10.3./Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Хэвлэх
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨрӨӨ УДИРДАХ
байгууллагын бYрэн эрх
11 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
11.1.Улсын Их Хурал ойн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.ойг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаарх төрийн бодлогыг тодорхойлох;
11.1.2.ойн нөөц ашигласны төлбөрийн доод, дээд хувь, хэмжээг тогтоох;
11.1.3.ойн болон ой, хээрийн түймрийн асуудлаарх олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах, цуцлах;
11.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
Хэвлэх
12 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
12.1.Засгийн газар ойн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1.мод, ойн дагалт баялгийг ашиглах, импортлох, экспортлох хэмжээг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;
12.1.2.ойн болон ой, хээрийг түймрээс хамгаалах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
12.1.3.ойн үндэсний хөтөлбөрийг батлах;
12.1.4.ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ойн нөөц бүхий газар нутгийн ашиглалтын бүсийн ойд замын хайгуул хийж, зураг, төсөв боловсруулах, ойн төв зам барьж байгуулах арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсөвт тусгах;
12.1.5.ойн нөөц, төлөв байдал, ашиглалтын эрчимжилтээс хамааруулан ойн ангийн хариуцах талбайн, норматив, байршлыг батлах;
12.1.6.ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам болон холбогдох бусад журам, түүнчлэн түймэртэй тэмцэхэд шаардагдах техник хэрэгслийн нормативыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний онцлогтой уялдуулан баталж мөрдүүлэх;
12.1.7.ой, хээрийн түймрийн аюултай үед хүн хүч, техник хэрэгслийн дайчилгаа зарлах, явуулах журмыг батлах;
12.1.8.ой, хээрийн түймрийг унтраах үйл ажиллагаанд оролцож байгаа иргэдийн хангамж, тэдний эзэмшсэн байх арга техник, зайлшгүй байх багаж, техник хэрэгслийн жагсаалтыг батлах;
12.1.9.ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгах, экологийн тэнцлийг хангах зорилгоор газар, ой, ургамал, амьтны баялгийг ашиглах хэмжээг хязгаарлах, зогсоох;
12.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.
12.2.Засгийн газар нь ойгоос мод бэлтгэх, ойн зам барих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тарьц, суулгац үржүүлэх асуудлыг хариуцах чиг үүрэг бүхий төрийн өмчит хуулийн этгээд байгуулж болно.
Хэвлэх
13 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
13.1.Төрийн захиргааны төв байгууллага нь ойн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой хээрийг түймрээс хамгаалах, байгаль орчны тэнцлийг хангах талаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
13.1.2.хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд ойг хамгаалах талаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх дүрэм, журам, бусад шийдвэрийг баталж, биелэлтийг хангуулах;
13.1.3.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар салбар дундын болон бүс нутаг хоорондын зохицуулалт хийх, эрх бүхий байгууллагаар стандарт батлуулах, холбогдох эрх зүйн актыг дангаараа буюу төрийн захиргааны холбогдох байгууллагатай хамтран баталж, биелэлтийг зохион байгуулах;
13.1.4.жил бүр ашиглах ойн нөөцийн дээд хэмжээг модны төрлөөр хууль тогтоомжийн дагуу тогтоох;
13.1.5.экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт мод, ойн дагалт баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;
13.1.6.улсын ойн менежментийн төлөвлөгөөг батлах;
13.1.7.энэ хуулийн 12.1.3-т заасан хөтөлбөрийн дагуу төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих;
13.1.8.ойн нөөцийн төлөв байдал, чанарыг тодорхойлох, үнэлгээ өгөх, нөөцийн өөрчлөлт, ашиглалт, хамгаалалтын байдлыг хянах;
13.1.9.улсын ойн мэдээллийн сан бүрдүүлэх ажлын хэрэгжилтэд хяналт тавих;
13.1.10.ойн мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгох;
13.1.11.энэ хуулийн 7.4.1-д заасны дагуу улсын төсвөөс гаргах зардлын хөрөнгийг төлөвлөх, хуваарилах, биелэлтийг дүгнэн, ажил гүйцэтгэгчийг санхүүжүүлэх;
13.1.12.ойн нөөцийг хамгаалах дотоод хяналтыг зохион байгуулах;
13.1.13.ойн экологи, эдийн засгийн үнэлгээг боловсруулах, батлах;
/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
13.1.14.ой, хээрийн түймэр гарах өндөр магадлалтай үед хариуцсан нутаг дэвсгэртээ хамгаалалтын дэглэмд заасан зарим үйл ажиллагааг хориглох эрхийг улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд олгох;
13.1.15.хил дамнасан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах талаар бусад улстай гэрээ, хэлэлцээр байгуулж, хамтран ажиллах;
13.1.16.цаг агаарын болон ой, хээрийн түймрийн цагийн байдлын тухай мэдээллээр холбогдох байгууллага, хүн амыг хангах;
13.1.17.ой, хээрийг түймэр, хөнөөлт шавжийн тархалт, ойн нөөцийн хомсдол, газрын доройтол, бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, ойн ашиглалттай холбоотой гарсан зөрчлийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.18.аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.19.мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, говь, хээрийг ойжуулах, ойн зурвас байгуулах, төв, суурин газрыг цэцэрлэгжүүлэх ажлыг төв, орон нутгийн түвшинд зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.20.мод, сөөгийн үрийн нөөцийн сан бүрдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах, тарьц, суулгац ургуулах ажлыг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлагаар хангах;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.21.орон нутаг дахь ойн анги, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.22.ойн ангийн ажиллах журам, дүрмийг батлах;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.23.ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх зориулалтаар улсын төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, гүйцэтгэлийг тайлагнах;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.24.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар технологи, норм, нормативын үндэслэл боловсруулах, батлах;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.25.ойн нөөцийн өөрчлөлтөд хяналт, шинжилгээ хийх, ойн мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангах болон аж ахуйн нэгж, байгууллага мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулахад тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.26.ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх ажилд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.27.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх чиглэлээр ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын явуулах үйл ажиллагааны хөтөлбөр, ойн ангийн эрхлэх ажил, үйлчилгээний чиглэл, ойн менежментийн төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, тэдгээрийг боловсруулах заавар, журам батлах;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.28.хамгаалалтын бүсийн ойг цэвэрлэх, арчлах, түймрийн шороон болон халз зурвас гаргах зэрэг ой, хээрийн түймрээс хамгаалах ойн аж ахуйн арга хэмжээг улсын хэмжээнд төлөвлөж, шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах замаар хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.29.ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг сурталчлах, иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг ой, хээрийн түймэр унтраах арга, ажиллагаанд сургах ажлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.30.ой, хээрийн түймрийн аюултай үед ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлэх, орон нутагт эргүүл, харуул ажиллуулах болон энэ ажилд бүх нийтийг татан оролцуулах талаар нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.31.ой, хээрийн түймрийн аюултай үед тухайн бүс нутгийн түймрийн аюулын анги, зэрэглэлийг үндэслэн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчинтой харьцах тодорхой үйл ажиллагааг зогсоох тухай саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.32.нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ой, хээрийн түймрээс хамгаалах талаар зохион байгуулж байгаа ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, хамтран оролцох;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.33.ой, хээрийн түймрийн гаралт, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай зарлан мэдээлэх;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.34.өөрийн байгууллагын бүтцэд ойн судалгаа, хяналт шинжилгээний алба ажиллуулах;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.1.35.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Хэвлэх
14 дүгээр зүйл.Ойн асуудал эрхэлсэн нэгж
/Энэ зүйлийн гарчигт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.1.Аймаг, нийслэлийн байгаль орчны газрын бүрэлдэхүүнд ойн асуудал хариуцсан нэгж буюу ойн асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан, аймаг, суманд сум дундын болон сумын ойн анги /цаашид “ойн анги” гэх/ ажиллана.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.2.
/Энэ хэсгийг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Хэвлэх
15 дугаар зүйл.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллагын бүрэн эрх
15.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1.энэ хуулийн 12.1.7-д заасан журмын дагуу дайчилгаа явуулж, гарсан ой, хээрийн түймрийг унтраах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
15.1.2.хүн амыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, унтраах арга ажиллагаанд сургах сургалт, сурталчилгаа зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
15.1.3.ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн бүс нутагт байгаль орчинтой харьцах тодорхой үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох.
Хэвлэх
16 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын бүрэн эрх
16.1.Цагдаагийн байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1.ой хээрийн түймрийн шалтгаан, эзэн холбогдогчийг тогтоох;
16.1.2.ой хээрийн түймрийн аюултай үед ойд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох.
Хэвлэх
17 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын болон Засаг даргын бүрэн эрх
17.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө, шаардагдах төсвийг баталж, биелэлтэд хяналт тавих;
17.1.2.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлт, ойн сангийн төлөв байдал, мэдээллийн сангийн тухай Засаг даргын мэдээлэл, тайланг сонсох;
17.1.3.Засаг даргын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах, түүний хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоох, биелэлтэд нь хяналт тавих;
17.1.4.төрийн захиргааны төв байгууллагын баталсан дээд хязгаарт багтаан тухайн жилд ойгоос бэлтгэх хэрэглээний мод, түлээний хэмжээг сумдаар хуваарилан батлах;
17.1.5.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэртээ ой, хээрийг түймрээс хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө, шаардагдах төсвийг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
17.1.6.ойн талбайн хэмжээний нормативыг харгалзан нутаг дэвсгэртээ байх ойн ангийн жагсаалт, тухайн жилийн төсвийг батлах.
17.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.2.1.ойн тухай хууль тогтоомж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
17.2.2.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийн түймрээс хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах, биелэлтийг хангах;
17.2.3.ойн сангийн мэдээ, тайланг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байх;
/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17.2.4.тухайн жилд ойгоос бэлтгэх модны хэмжээний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17.2.5.ой, хээрийн түймрээс учирсан хохирлын хэмжээг тогтоолгож, байгаль орчныг нөхөн сэргээх талаар улсын захиалга өгч, судалгаа-шинжилгээний ажил гүйцэтгүүлэх, үр дүнг тооцож, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
17.2.6.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааны явцад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай бол ойн санд сөргөөр нөлөөлж байгаа үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, зогсоох;
17.2.7.ойн хөнөөлт шавж, өвчин, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгах, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс шаардагдах хөрөнгийг батлуулах, хэрэгжүүлэх;
17.2.8.аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоо, дүрмийг батлан, тэдгээрийн даргыг байгаль орчны газрын даргатай зөвшилцөн томилох, чөлөөлөх;
17.2.9.ойг нөхөн сэргээх, үржүүлэх ажлыг жил бүр зохион байгуулж, түүний биелэлтэд хяналт тавих;
17.2.10.ой бүхий сум, дүүргийн ойн менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
17.2.11.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 14.1.2-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, багаж хэрэгсэл, хүнс болон бусад зүйлийн байнгын нөөцийг Засгийн газраас тогтоосон нормативын дагуу бий болгон шинэчлэн сэлгэж байх;
17.2.12.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 14.1.4-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
17.2.13.ой, хээрийн түймэр гарсан үед бүрэн эрхийнхээ хүрээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан тухайн түймэр унтраах ажлыг шуурхай зохион байгуулах;
17.2.14.иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, унтраах, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах арга, ажиллагаанд сургаж дадлагажуулах ажлын төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх;
17.2.15.улсын хилийн дагуух ой, хээрийн түймрээс хамгаалах ойн зурвасыг бий болгох, тэдгээрийг байнга сэргээх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр, хилийн бүсэд ойн арчилгаа болон цэвэрлэгээний ажлыг орон нутгийн хөрөнгөөр зохион байгуулах;
17.2.16.ой, хээрийн түймэр унтраахад дайчлах гамшгаас хамгаалах алба, штаб, мэргэжлийн ангиудыг томилон, бэлэн байдлыг хангуулах, ой, хээрийн түймэр унтраах ажлыг шуурхай зохион байгуулж удирдлагаар хангаж ажиллах;
17.2.17.ой, хээрт гарсан түймрийг иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хүн хүч, техник хэрэгслээр газар авахуулахгүй унтраасан бол ой, хээрийн түймэр унтраахад гарсан зардлыг орон нутгийн төсвөөс олгох бөгөөд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх;
17.2.18.ой, хээрийн түймрийн аюултай үед ойд мод бэлтгэх, ойн дагалт баялгийг ашиглах, ойд аялал, зугаалгаар явах болон бусад үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авах;
17.2.19.ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг бууруулах, арилгах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх;
17.2.20.ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар сум, орон нутгийн түвшинд зохиож байгаа ажилд хяналт тавих;
17.2.21.ой, хээрийн түймрийн голомтод ажиллах иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг шаардагдах тоног төхөөрөмж, хүнсээр хангах ажилд хяналт тавих.
17.3.Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.3.1.хариуцсан нутаг дэвсгэртээ ойн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулж, дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга, болон төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17.3.2.аймаг, нийслэлийн ойн мэдээллийн санг бүрдүүлж, төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах;
/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.3.3.өөрийн харьяа ойн ангийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
17.3.4.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаарх саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагад тавих;
/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17.3.5.мэргэжлийн байгууллагаар ой, хээрийн түймрийн гаралт, хөнөөлт шавж, өвчний тархалт болон ойн баялгийн судалгааг хийлгэх захиалга өгөх;
17.3.6.ойн нөөц ашигласны төлбөр, хураамжийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж, төвлөрүүлэх;
17.3.7.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах;
17.3.8.өөрийн газарт ойн нэгж буюу ойн асуудал эрхэлсэн албан тушаалтан ажиллуулах, ойн ангийн даргыг томилох, чөлөөлөх тухай саналаа тухайн шатны Засаг даргад мэдүүлэх;
17.3.9.ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
17.3.10.ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх зориулалтаар төсвөөс хуваарилсан хөрөнгийг гэрээ байгуулан гүйцэтгэгчид олгож, түүний зарцуулалтад хяналт тавьж, гүйцэтгэлийг тайлагнах;
17.3.11.ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар сум, орон нутгийн түвшинд зохиож байгаа ажилд хяналт тавих.
Хэвлэх
18 дугаар зүйл.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
болон Засаг даргын бүрэн эрх
18.1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс хамгаалах арга хэмжээнд шаардагдах төсвийг батлах, биелэлтэд хяналт тавих;
18.1.2.хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тухайн жилд ашиглах ойн нөөцийн хэмжээг тогтоох;
18.1.3.ойг хамгаалах талаар Засаг даргаас хэрэгжүүлсэн ажлын тайлан хэлэлцэх, шийдвэр гаргах;
18.1.4.баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих;
18.1.5.ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлсэн гэрээний биелэлтийг жил бүр хэлэлцэн дүгнэж байх;
18.1.6.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх бодлого, чиглэлийг батлах, хяналт тавих;
18.1.7.шаардлагатай тохиолдолд ойн анги болон ойн асуудал эрхэлсэн албан тушаалтан ажиллуулах, шаардагдах төсвийг батлах;
18.1.8.нутаг дэвсгэртээ ой, хээрийн түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх төлөвлөгөө, төсөв баталж, хэрэгжилтэд хяналт тавих.
18.2.Сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.2.1.ойн тухай хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
18.2.2.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийн түймрээс хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
18.2.3.энэ хуулийн 34.1, 38.1-д заасны дагуу эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгоход хяналт тавих, уг эрхийн бичиг, гэрчилгээг үндэслэлгүй олгосон нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;
18.2.4.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийн түймрээс хамгаалах талаарх ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, тэдний тарьж ургуулсан таримал ойг хүлээн авах;
18.2.5.ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчин, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, учирсан хор хөнөөлийг арилгах;
18.2.6.энэ хуулийн 18.1.4-т заасан шийдвэрийг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг болзол, хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;
18.2.7.ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хязгаарт багтаан мод бэлтгэх шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих;
18.2.8. ойн нөөцийн бүртгэл, ой зохион байгуулалтын ажлыг өөрийн хариуцсан нутаг дэвсгэртээ ойн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, сумын ойн менежментийн төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлэх;
18.2.9.ойн ангийн дарга болон ойн асуудал эрхэлсэн албан тушаалтныг томилох, чөлөөлөх;
18.2.10.ой, хээрийн түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах арга хэмжээний орон нутгийн төлөвлөгөөг жил тутамд батлан хэрэгжилтийг зохион байгуулах;
18.2.11.төмөр зам, хот хоорондын зам, иргэдийн өвөлжөө, хаваржаа, үтрэм, тариалангийн талбай, ой дахь барилга, байгууламжид ой, хээрийн түймрийн хамгаалалтын зурвас хийлгэж, хүлээн авах;
18.2.12.нутаг дэвсгэртээ ой, хээрийн түймрийн аюултай үед эргүүл, харуул ажиллуулах, иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг энэ ажилд татан оролцуулах;
18.2.13.ой, хээрийн түймэр унтраах ажлыг удирдан зохион байгуулж, дайчилгааны дэс дараалал, хуваарийг түймрийн аюултай үе эхлэхээс өмнө жил бүр гаргаж мөрдүүлэх;
18.2.14.ой, хээрийн түймрийн аюултай үед ой, хээрт аялал, зугаалгаар явах, ан агнах, мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах болон бусад төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл олгож, шаардлагатай тохиолдолд дээрх үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох талаар дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
18.2.15.ой, хээрийн түймрээс учирсан хохирол, түймрийг унтраахад гарсан зардлын хэмжээг тогтоох ажлын хэсгийг томилж ажиллуулах;
18.2.16.ой, хээрийн түймэр хоёр ба түүнээс дээш сумын нутаг дэвсгэрийг хамарсан тохиолдолд түймрийг унтраахад гарсан зардлыг аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
18.2.17.ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар нутаг дэвсгэртээ сургалт, сурталчилгаа явуулах болон нутгийн өрх, мод бэлтгэх үйл ажиллагаа эрхэлдэг ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сан бүхий газрыг хариуцуулж, хяналт тавих;
18.2.18.ой, хээрийн түймэр унтраах ажлыг шуурхай зохион байгуулж хүн хүч, техник хэрэгслийг дайчлах, ой, хээрийн түймэр гарсан тухай болон түймрийг унтраах ажлын явцын талаарх мэдээллийг дээд шатны Засаг дарга, холбогдох бусад байгууллагад цаг хугацаанд нь шуурхай мэдээлэх;
18.2.19.ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, түймэр тавьсан гэм буруутай этгээдийг тогтооход цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах.
18.3.Сум дундын болон сум, дүүргийн ойн анги нь дараах эрх, үүрэгтэй:
18.3.1.ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах;
18.3.2.бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох;
18.3.3.сум, дүүргийнхээ мод бэлтгэсэн болон хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн газрын ойжуулалтын ажил, ойн хөнөөлт шавж, өвчний тоймчилсон судалгаа гүйцэтгэх;
18.3.4. ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод үржүүлэх ажил эрхлэн модны үр, тарьц, суулгац худалдаалах, ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох;
/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
18.3.5.ойн арчилгааны гэрэлжүүлэх, тохируулах огтлолтыг гүйцэтгэх болон сум, дүүргийн ойн хөтөлбөр, ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж хангуулах;
18.3.6.ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
18.3.7.ойн баялгийг ашигласны төлбөр, хураамжийг ногдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах;
18.3.8.аймаг, сумын түвшинд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох;
18.3.9.мэдээллийн санг эрхлэх;
18.3.10.иргэдэд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах;
18.3.11.ойг ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчин зэрэг байгалийн гэнэтийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
18.3.12.ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хангуулж, зөрчлийг арилгах;
18.3.13.ойн анги нь төсөв, түүнчлэн сургалт, мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлсний болон өөрийн ажил, үйлчилгээний орлого зэрэг эх үүсвэрээс санхүүжих;
18.3.14.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
18.3.15.ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд сумын нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах.
Хэвлэх
19 дүгээр зүйл.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал
болон Засаг даргын бүрэн эрх
19.1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
19.1.1.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжүүлэх, хяналт тавих;
19.1.2.ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай баг, хорооны Засаг даргын мэдээллийг сонсох;
19.1.3.ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлэх, гэрээг цуцлах санал, дүгнэлтийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад уламжлах.
19.2.Баг, хорооны Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
19.2.1.ойн тухай хууль тогтоомж, иргэдийн Нийтийн Хурал болон дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
19.2.2.нутаг, дэвсгэртээ мод, сөөг тарих ажлыг зохион байгуулж, иргэдийг өргөнөөр оролцуулах;
19.2.3.ой, хээрийн түймрээс хамгаалах сурталчилгааг хүн бүрт хүргэж түймэртэй тэмцэх бэлтгэлийг хангуулах;
19.2.4.ой, хээрийн түймэртэй тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулах, хүн хүч, техник хэрэгслийг дайчлах, ой, хээрийн түймэр гарсан тухай болон түймрийг унтраах ажлын явцыг дээд шатны Засаг дарга болон холбогдох бусад байгууллагад шуурхай мэдээлэх;
19.2.5.нутаг дэвсгэр дэх ойн сан бүхий газруудыг тодорхой хугацаагаар иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжид хариуцуулж хяналт тавих;
19.2.6.ой, хээрийн түймрийн шалтгаан, гаргасан этгээд, хохирлыг тогтооход эрх бүхий байгууллагад дэмжлэг үзүүлэх.
Хэвлэх
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ИРГЭН, ойн НӨХӨРЛӨЛ, АЖ АХУЙН НЭГЖ,
БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ
20 дугаар зүйл.Иргэний эрх, үүрэг
20.1.Иргэн ойг хамгаалах талаар дараах эрх эдэлнэ:
20.1.1.ойн тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас ойн санд, эсхүл тухайн иргэний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх болон учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах;
20.1.2.ойн нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа газрынхаа ойн санг эзэмших, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;
20.1.3.холбогдох байгууллагаас ойн нөөц, түүний хамгаалалт, ашиглалтын талаар үнэн, зөв мэдээлэл авах;
20.1.4.түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэх.
/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.Иргэн ойг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:
20.2.1.ойн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
20.2.2.ойн баялгийг хууль бусаар ашигласан, гэмтээсэн, устгаж сүйтгэсэн зөрчлийн талаар тухайн шатны Засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх;
20.2.3.ойг хамгаалах үндэсний уламжлал, ёс заншлыг сахиж, хүүхэддээ экологийн хүмүүжил олгох;
20.2.4.гал түймрийн улсын хяналтын дүрмийг чанд биелүүлж, түймрийн аюултай үед ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж аюулгүй болгох;
20.2.5.гэр, байшин, хураасан өвс, хашаа, саравчны эргэн тойронд хамгаалалтын зурвас татах болон түймэр унтраах байнгын багаж хэрэгсэлтэй байх;
20.2.6.өрх бүр үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, түймэр алдахгүй байх нөхцөлийг хангах;
20.2.7.ой, хээрийн түймрээс амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, түймэр унтраах анхан шатны арга ажиллагааг эзэмшсэн байх, хүүхдээ түймрээс сэрэмжлүүлж сургах;
20.2.8.тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглох, галын аюултай бодис, шатах, тослох материалыг хадгалах горимыг чанд мөрдөх;
20.2.9.хуурай өвс, ургамлын хучаас, тариалангийн талбайн сүрэл, хог ургамал, өтөг бууцыг шатаахгүй байх;
20.2.10.ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд иргэний журамт үүргийн дагуу оролцох, хувийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ ашиглуулах болон ой, хээрийн түймэр илрүүлсэн, түймрийн тухай мэдээ хүлээн авсан бол түүнийг унтраах арга хэмжээг шуурхай авч, холбогдох шатны Засаг дарга, бусад шаардлагатай байгууллагад яаралтай мэдээлэх.
Хэвлэх
21 дүгээр зүйл.Ойн нөхөрлөл, түүний эрх, үүрэг
21.1.Ойн нөхөрлөл нь энэ хуулийн 4.9, 9.3-т заасны дагуу ойн сангийн тодорхой хэсгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ойн менежментийн төлөвлөгөөтэй байна.
21.2.Ойн нөхөрлөл нь хууль тогтоомжид нийцсэн дүрэмтэй байна.
21.3.Ойн нөхөрлөл нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ойн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааныхаа хөтөлбөр, ойн менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг жил бүр тавина.
21.4.Ойн нөхөрлөл нь гэрээний дагуу эзэмшиж байгаа ойн сангийн тодорхой хэсгийг ой, хээрийн түймрээс хамгаалах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.
21.5.Ойн нөхөрлөл нь гэрээгээр эзэмшсэн газартаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу идэвхтэн байгаль хамгаалагчийг ажиллуулж болно.
21.6.Ойн нөхөрлөлийн гишүүдийн 80-аас доошгүй хувь нь гэрээгээр эзэмшиж байгаа ойн сангаа байнга харж хамгаалах, хяналт тавих боломжтой тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн байнгын оршин суугч иргэн байна.
21.7.Ойн нөхөрлөлийн гишүүн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
21.8.Ойн нөхөрлөл нь ойн сангийн тодорхой хэсгийг эзэмших давуу эрхтэй бөгөөд ойн нөхөрлөл байгуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
21.8.1.ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшиж хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хүссэн өргөдөл;
21.8.2.ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшихийг зөвшөөрсөн тухай баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал;
21.8.3.ойн сангийн тодорхой хэсгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаарх ойн менежментийн төлөвлөгөө, гэрээний төсөл, гэрээгээр эзэмших ойн талбайн хилийн цэс, байршил, тархалтын зураг;
21.8.4.ойн нөхөрлөл байгуулсан гишүүдийн хамтран ажиллах тухай гэрээний хуулбар;
21.8.5.ойн нөхөрлөлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар.
21.9.Энэ хуулийн 21.8-д заасны дагуу бүрдүүлсэн баримт бичиг нь энэ хуулийн 21.7-д заасан шаардлага, 21.8-д заасан бүрдлийг хангасан бол сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, уг шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно.
21.10.Гэрээний дагуу ойн сангийн тодорхой хэсгийг ойн нөхөрлөлд эзэмшүүлэхдээ гишүүдийн тоо, чадамж, хариуцах талбай, нөөц, экологийн онцлог зэргийг харгалзана.
21.11.Дараах тохиолдолд тухайн сум, дүүргийн Засаг дарга ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшиж хамгаалах чиглэлээр явуулах ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, гэрээг цуцална:
21.11.1.ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшиж хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагааг зогсоох тухай баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан;
21.11.2.ойн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурла%@
Сэтгэгдэлгүй