Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/277 дугаар “Хүйтний улирлын хувцсанд шилжүүлэх тухай” тушаалын дагуу Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнийг хүйтний улирлын хувцсанд шилжүүлж, хувцасны үзлэгийг “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын хувцасны нэгдсэн үзлэг зохион байгуулах удирдамж”-ийг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 09.00 цагт зохион байгуулан явууллаа.
Хувцасны үзлэгээр 7 төрлийн 8 зөрчил илэрсний 3 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 5 зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Нийт бие бүрэлдэхүүнд Монгол улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 111 дүгээр зарлигаар батлагдсан дүрэмт хувцасны шинэ загварт шилжүүлэх, Шадар сайдын 2014 оны 79 дугаар тушаалаар батлагдсан”Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагчийн дүрэмт хувцас хэрэглэх журам”-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн, сахин биелүүлж ажиллах талаар үүрэг даалгавар өглөө.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД ХУВЦАСНЫ ҮЗЛЭГ ЯВУУЛЛАА
Notice: compact(): Undefined variable: limits in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853
Notice: compact(): Undefined variable: groupby in /home/gsnemn/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 853
Сэтгэгдэлгүй