ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭРЭМЖИТ “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО
Говьсүмбэр аймаг дахь Хуулийн болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагаагаа иргэд, байгууллагад сурталчилах, хамт олны авъяасыг хөгжүүлэх зорилгоор хууль хяналтын болон хүчний байгууллагуудын дунд “Шилжин явах цом”-ын тэмцээн 2014 оны 10-р сарын 31-нээс 11-р сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдан явагдлаа. Тус тэмцээнд 9 баг гар бөмбөг, дардас. Ширээний теннис, олс таталт, шатар гэсэн 5-н төрлөөр өрсөлдөж, нийлбэр дүнгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын баг тамирчид тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдав. Онцгой байдлын хэлтэс нь гар бөмбөгийн болон ширээний теннисны төрөлд тус тус гуравдугаар байр эзэлсэн байна.
Сэтгэгдэлгүй