2014 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг “Хүдрийн энгэр” гэдэг газар хээрийн гал түймэр гарлаа. Тус түймэрт Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсээс 22 хүн 2 автомашин, Цагдаагийн хэлтсээс 2 албан хаагч, Сүмбэр сумаас 16 хүн, 3 автомашин, Баянтал сумаас 20 хүн, 2 автомашин Төв аймгийн Баянжаргалан сумаас 72 хүн, 4 автомашин тус тус гарч гал түймрийн голомтод 9 цаг ажиллаж, уг гал түймрийг бүрэн унтраан, Төв аймгийн Баянжаргал сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгсөн.
Сэтгэгдэлгүй